“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ынхан ажилчдынхаа усанд орох өрөөнд хяналтын камер суурилуулж, хүний эрх зөрчиж байгаа тухай мэдээлэл энэ сарын дундуур олон нийтийн сүлжээ, зарим телевизийн мэдээгээр гарсан. Холбогдох албаны хүм үүс нь “Ажилчид усанд орохдоо шүрш үүрт бие засдаг байсан учир ХАБ-ын инженер нь тэднийг айлгах зорилгоор ажилладаггүй камер тавьсан” хэмээн тухайн үед тайлбарлаж байв. Тэгвэл энэ зөрчлийг хууль хяналтын байгууллагаас шалгаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн барилга засварын цехийн эрэгтэй ажилчдын усанд орох өрөөнд үзлэг хийсэн аж. Энэ үед шүрш үүрийн хэсэгт байршуулсан нэг камер байсан бөгөөд тэр нь ямар нэгэн тоног төхөөрөмжид холбогдоог үй, бичлэг хийгээг үй нь тогтоогдсон байна. Цагдаагийн байгууллагын шалгалтаар энэ нь тодорхой болж, Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлийн “Зөвшөөр өлгүй гэрэл зураг авах, дууны, дүрсний, дуу дүрсний бичлэг хийх” гэсэн заалт дахь зөрчлийн шинжгүй байсан тул гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг Орхон аймгийн Прокурорын газраас хэвээр нь үлдээжээ. Гэхдээ тус Прокурорын газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эрх бүхий албан тушаалтнуудад мэдэгдэл хүргүүлсэн байна. Түүндээ “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэг дутмаг, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжийн талаарх ойлголт хангалтгүйтэй дээрх үйл явдал холбоотой” гэж үзээд цаашид хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршил болох ариун цэврийн, усанд орох, хувцас солих, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хэвтүүлэн эмчлэх тасаг зэрэгт дууны, дүрсний, дуу дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахгүй байхыг сануулжээ .