“Chemistry photo 2024” улсын хоёрдугаар уралдааныг зарлажээ. Энэ нь химийн урвалын сонирхолтой агшныг гэрэл зурагт буулгах замаар олон нийтэд уг шинжлэх ухааны гайхамшгийг таниулах зорилготой юм. Энэхүү уралдаанд 6-12 дугаар ангийн сурагчид оролцох боломжтой аж.
Дээрх гэрэл зургийн уралдаан ирэх сарын 20 хүртэл үргэлжилнэ. Дөрөвдүгээр сарын 14-17-нд олон нийтээс хамгийн их санал авсан зургуудыг тодруулж, үүний дараа шүүгчид шилдгүүдийг шалгаруулах юм байна.
Гэрэл зургийн “Chemistry photo” улсын уралдааныг “Грийн химистри” ХХК 2023 оноос санаачлан зохион байгуулж эхэлсэн. Энэ жилийн уралдааныг үндэсний хэмжээнд Боловсролын ерөнхий газартай хамтран зохион байгуулж буйгаараа онцлог гэнэ. Дээрх уралдаан 100-300 мянган төгрөгийн шагналын сантай бөгөөд 6-12 дугаар ангийн нийт 12 сурагчийг шилдгээр шалгаруулах юм.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн