“Jet sharing Mongolia” компанийнхан Улаанбаатарын түгжрэлийг бууруулах зорилгоор өнгөрсөн оны хавраас скүүтер түрээслэх үйлчилгээ эхлүүлсэн юм. Халтиргаа гулгаа ихэссэнтэй холбоотойгоор өнгөрсөн өвөл уг үйлчилгээг түр зогсоосон. Тэгвэл энэ жил түрээсийн скүүтерийн тоог хоёр дахин нэмжээ. Эдгээрээс 100-г нь энэ сарын 14-нөөс эхлэн туршилтаар үйлчилгээнд гаргасан аж. 6000 скүүтерийг ирэх сарын 1-нээс албан ёсоор үйлчилгээнд гаргахаар төлөвлөсөн байна. Өнгөрсөн жил 3000 скүүтер гаргахад 90 хувь нь эвдэрсэн бөгөөд дээрх компанийн залуус өвлийн турш тэдгээрийг засаж сэлбэсэн гэнэ. Харин шинээр оруулж ирсэн скүүтер нь амортизатор, зөөврийн зай хураагууртайгаараа давуу талтай аж. Түүнчлэн аппликэйшндээ тохиргоо хийж, монгол хэлтэй болгожээ.
Бэлтгэсэн Б.Энхзаяа