Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар ээлж хичээллэж байна. Сурагчид энэ долоо хоногт хичээллээд ирэх даваа гаргаас хаврын буюу гуравдугаар ээлжийн амралт эхэлнэ. Амралт дөрөвдүгээр сарын 1-5-ныг хүртэл үргэлжилнэ.
Хичээлийн шинэ жилийн эхэнд тухайн хичээлийн жилийн бүтцийг Боловсрол, шинжлэх ухааны Сайд баталдаг. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан 2023 оны наймдугаар сарын 23-ны өдрийн А/388 дугаар тушаалаар хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, тус хуваарийн дагуу хичээллэж байна.