Ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарт зориулсан, үндэсний хэмжээний “Enrichment program-2024” хөтөлбөрийг зарлажээ. Дөрөв дэх удаагаа зохион байгуулах уг хөтөлбөрт 21 аймаг, есөн дүүрэг дэх сургуулиудаас англи хэлний 1000 гаруй багшийг хамруулахаар төлөвлөжээ. Хөтөлбөрийн эхний шат нь ирэх сарын 1-нээс эхлэн 14 хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд багш нар зохион байгуулагчдаас өгсөн даалгавруудыг гүйцэтгэх ёстой. Үүнд англи хэлээр унших, сонсох, номын тэмдэглэл бичих зэрэг даалгавар багтсан байна. Даалгавруудаа амжилттай гүйцэтгэсэн оролцогчид ирэх сарын 19-нөөс эхлэх дараагийн шатанд оролцож, мэргэшүүлэх сургалтад хамрагдах эрхтэй. Хөтөлбөрийн гурав дахь шатанд мөн л багш нарыг сургаж, дадлагажуулах юм байна. Гурван шаттай эл хөтөлбөр ирэх тавдугаар сарын 24-нд өндөрлөж, шилдэг 10 багшийг шалгаруулахын зэрэгцээ оролцогч бүрд сертификат гардуулах .
Бэлтгэсэн М.Оч