Чөлөөт бөхийн ОУХМ, мастеруудын ДАШТ-ий алт, хүрэл медальт, Архангай аймгийн Тариат сумын харьяат, .Цанлигийн нэрэмжит сонгомол бөхийн насанд хүрэгчдийн УАШТ эрэгтэйчүүдийн зургаан жинд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд зодоглосон хүчтэнүүдээс 60 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин Ц.Балжинням, 67 кг-д “Цаст тайга” клубийн Н.Ганбаяр, 77 кг-д “Хилчин” спорт хорооны Э.Тэмүүлэн түрүүллээ. Түүнчлэн 87 кг-ын жинд алтан медалийн төлөөх барилдаанд Г.Төрболд (“Хилчин”), “Аварга” клубийн Д.Саранцогтыг ялж, улсын аварга болсон юм. 97 кг-д “Цаст тайга” клубийн бөх Б.Бадамдорж Б.Нямбаярыг (“Приус центр”) илүүрхэж, алтан медаль зүүв. 130 кг-д Б.Ганзолбоо (“Алдар”) жингийнхээ хүчтэй өрсөлдөгч болох улсын начин Д.Хүдэрбулгыг буулган авч, медалийн тавцанд зогслоо. Сонгомол бөхийн улсын аварга болсон бөхчүүд Киргизэд ирэх сард болох Азийн АШТ-д оролцох нь.