ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Ажлын хэсэг ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт үзүүлж байгаа хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг татан авах, хуваарилагдсан аймгууд руу тараах арга хэмжээг шуурхай удирдлага, зохицуулалтаар хангаж, аймгийн Онцгой комисс, хилийн Алтанбулаг боомтын зөвлөлд тодорхой төрлийн үүрэг чиглэл өгч байгаа юм.
Энэ хүрээнд ОХУ-ын БНБУ-ын Засгийн газрын орлогч дарга бөгөөд ХАА, Хүнсний сайд, хүмүүнлэгийн тусламжийн ажлын хэсгийн ахлагч Г.Е.Дареев, ОХУ-ын ГХЯ-ны Улаан-Үд хот дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн А.И.Пономарева, БНБУ-ын ХАА, Хүнсний яамны ХАА-н бүс нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтын хорооны дарга Е.А.Цыбыков, БНБУ-ын Тээвэр, эрчим хүч, замын аж ахуйн байгууламжийн яамны дэд сайд С.А.Каплин нартай ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод уулзалт хийлээ.
Өнөөдрийн байдлаар ОХУ-аас нийт 405 тонн будаа хүлээн авсан бөгөөд 310 тонн будааг Өвөрхангай аймагт хүлээлгэн өгсөн юм.