Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, "Монгол цэргийн өдөр"-ийн босгон дээр Говь-Алтай аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд "Марш тактик, тусгай бэлтгэлийн аварга" шалгаруулах тэмцээнийг Зэвсэгт хүчний 341 дүгээр анги 03-р сарын 15-17-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Уг тэмцээнд Төрийн цэргийн болон хууль сахиулах 9 байгууллагын 132 тамирчин оролцлоо.
Аварга тасаг шалгаруулах төрөлд Зэвсэгт хүчний 341 дүгээр ангийн тасаг тэргүүн байр эзэлж шилжин явах цомыг гардан авсан бол, Зэвсэгт хүчний 304 дүгээр тусгай салбарын тасаг дэд байр, Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн тасаг гутгаар байрыг тус тус эзэллээ.
Аварга бүлэг шалгаруулах төрөлд тэргүүн байрыг Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн бүлэг эзэлж шилжин явах цомыг авсан бол дэд байрыг Зэвсэгт хүчний 304 дүгээр тусгай салбарын бүлэг, гутгаар байрыг Онцгой байдлын газрын бүлэг эзэллээ.
Оны мэргэжлийн аварга офицер шалгаруулах төрөлд Зэвсэгт хүчний 341 дүгээр ангийн Дэслэгч Н.Сандагдорж тэргүүн байр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Дэслэгч В.Мөнх-Эрдэнэ дэд байр, Хилийн цэргийн 0214-р ангийн Ахмад Н.Ерөөлт гутгаар байрыг тус тус эзэллээ.
Оны мэргэжлийн аварга ахлагч шалгаруулах төрөлд Зэвсэгт хүчний 341 дүгээр ангийн ахлагч Б.Нямдаваа тэргүүн байр, Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн Дэд ахлагч Д.Болдбаатар дэд байр, Зэвсэгт хүчний 304 дүгээр тусгай салбарын Ахлагч Ц.Бүрэнтогтох гутгаар байр эзэллээ.
Тэмцээний тэргүүлэгч нарт шагналыг нь олгож, эх орноо батлан хамгаалах үйлсэд үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа зарим алба хаагчдыг Төрийн дээд одон медаль болон салбарын медалиар шагнагдсаныг гардуулсан юм.
Түүнчлэн тус аймгийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд идэвх зүтгэлтэй ажиллаж буй хурандаа Б.Энхбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 341 дүгээр ангийнхан Говь-Алтайчуудын 2023 оны "Тэргүүний хамт олон"-оор шалгарсан юм