- Дорнод аймаг, Гурванзагал сум. Цагаан хошуу багийн “Сайхан булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т/ 4 хүн суудлын автомашинаар зорчиж яваад автомашинаа цасанд суулгаад 1 хүн автомашинаасаа бууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 18-ны өдрийн 09.40 цагт хүлээн авсан аж.
Гурванзагал сумын Засаг даргын тамгын газрын 6 ажилтан, 1 автомашинтай иргэн Б/43 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 15.45 цагт “Сайхан булаг” гэдэг газар /анх цасанд суусан газраас зүүн зүгт 2 км/-аас цогцосыг нь олсон байна.