ЗТХЯ 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарласан. Үүний хүрээнд 160 гаруй ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Тухайлбал, Ази-Европыг холбосон Авто тээврийн салбарт бүх төрлийн тээврээр 120 сая тонн ачаа тээвэрлэж, шинээр таван улстай автотээврийн хэлэлцээр байгуулахаар зорьж байна.
Мөн БНХАУ-аар дамжин өнгөрөх тээвэр болон далайн боомтуудаас ачаа тээвэрлэлт эхлүүлнэ.
Автотээврийн салбарт 140 гаруй сая зорчигч, 70 гаруй сая тонн ачаа тээвэрлэж, шинээр таван улстай автотээврийн хэлэлцээр байгуулж, БНХАУ-аар дамжин өнгөрөх тээвэр болон далайн боомтуудаас ачаа тээвэрлэлт эхлүүлэхээр зорьж байна.
"Хавирга", "Булган" боомтын ачаа тээврийн терминалын барилгын ажлын гүйцэтгэлийг 30 хувьд хүргэж, зорчигч тээврийн авто буудлыг ашиглалтад оруулахаар тооцжээ.