Русский Домд зохион байгуулсан “Шар тосны баяр”-ын үеэр оросын бараа бүтээгдэхүүний худалдаа зохион байгууллаа. Худалдаанд “Миша” ресторан, “Тэлмэн Вүүд”, “Йод баланс”, “Бренч”, “Данагар шорлог”, “Билгүүн” зэрэг компаниуд оролцлоо. Энэ үеэр шорлог, хиам, зайдас, торт, печень, молоко, квас, ундааны төрлийн зүйл худалдаалахаас гадна хүүхдэд зориулсан орос номын үзэсгэлэн гарсан.
Орос чанар, бараа бүтээгдэхүүнд дуртай зочид, гийчид тус үзэсгэлэн худалдаа ихэд таалагджээ. Мөн хүүхэд залуусын сонирхлыг номын худалдаа ихээр татсан.