Өвлийг үдэх ёслол цэнгүүнийг РЦНК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн хамт олноос зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил “Шар тосны баяр”-ын онцлох нэг зүйл нь томоохон шагналын сантай сугалаа байлаа. Сугалааны Ерөнхий ивээн тэтгэгчээр Оросын “Монретранс” компани ажиллажээ. Мөн Яшкино, Газпромбанк, Газопровод Союз банк, Йодис баланс, Seezam, Лира ресторан, Улаанбаатар дахь Русский Домын дэргэдэх уран бүтээлийн студиуд болох Pro театр, Suvdaa dance school, Pro be драмын дугуйлан, Amarkhuu Vocal school, "Путь таланта" гар урлалын дугуйлан, Bachata dance school, Zazama's зургийн дугуйлан хамтран оролцсон юм.
“Шар тосны баяр”-т уригдсан 1500 гаруй зочин, төлөөгчийн дунд сугалаа зохион байгуулж, 50 хүн хонжворын эзнээр тодорчээ. Тодруулбал, тоос сорогч, шарах шүгээнээс эхлээд ноолууран ороолт, буузны жигнүүр, амттаны цуглуулга, Русский Домын дэргэдэх уран бүтээлийн студид суралцах эрхийн бичиг зэрэг 50 нэр төрлийн бэлэг эзэндээ очсон.