Гуравдугаар сарын 15-ны шөнө Дорнод аймаг Хорийн толгой хэмээх газар зорчигч бие засаад буух хооронд жолооч нь мартаад хөдөлжээ. Тэрбээр холбоо барих утас, хувцасаа машинд нь үлдээсэн тул холбоо барьж чадахгүй, эрэн хайх ажиллагаа эхэлсэн. Дорнод аймгийн цагдаагийн газраас гурван автомашин, 15 хүнтэй эрэн хайх ажиллагааг бусад байгууллагын алба хаагчдын хамт зохион байгуулж байна. Одоогоор олдоогүй, эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр буй. Матад 19.21, Сүмбэр, Халх гол чиглэлд явж байхад эмэгтэй хүн таарч суусан бол холбоо бариарай.