Ховд аймаг, Алтай сум. Алтангадас багийн “Халзангийн-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 343 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 43 км-т, Ө-45°40'12.0", У-92°14'24.0"/ 03.13-ны өдрийн 22:31:32 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 22:47 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Алтай сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Долгормаа болон иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.