БОАЖЯ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос Европын холбоо, “Каритас Чех репаблик” олон улсын байгууллагатай хамтран “Хог биш хог” сэдэвт цахим зөвлөгөөнийг энэ сарын 15-нд зохион байгуулах гэж байна.
Өдгөө улсын хэмжээнд 137 сум хог ил задгай тархахаас сэргийлсэн торгүй, 291 сум хаягдал шатаах зуухгүй, 113 сум түрж, нягтруулах техник хэрэгсэлгүй, 261 сум бутлах төхөөрөмжгүй, 76 сум зөөврийн машингүй байгаа аж. Энэ нь орчны бохирдлыг бууруулж, үндэсний хэмжээнд хог хаягдлын менежментийг сайжруулахад ихээхэн хүндрэл учруулдаг гэнэ. Иймд салбарын уялдаа холбоог сайжруулах, олон улсын сайн туршлагуудыг танилцуулах, аймаг, сумуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор уг арга хэмжээг санаачилжээ. “Хог биш хог” зөвлөгөөн Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн их танхимд болох бөгөөд урьдчилсан байдлаар 250 орчим хүн оролцохоор бүртгүүлжээ.
Бэлтгэсэн Н.Мишээл