Цахим орчинд эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр хүүхдүүдээс судалгаа авч, мэдээлэл цуглуулдаг байдал газар авчээ. Мөн энэ мэтээр насанд хүрээгүй хүүхдийг судалгаа, сугалаа нэрээр луйвардах эрсдэл ч бий. Үүнтэй холбоотой, нэгэн ээж сэрэмжлүүлэг постолжээ. “Ээжүүдээ өсвөр насны хүүхдүүддээ янз бүрийн судалгаа битгий өг гээрэй. Өдөр охиноос минь судалгаа аваад дугаарыг нь тэмдэглэж авсан байна. Тэгээд сая 99545464 дугаараас маргааш ирж иж бүрэн шинжилгээ өгч болно гээд энгийн орон сууцны хаяг явуулжээ. Би залгаад ямар учиртай судалгаа болох эсэх, яагаад насанд хүрээгүй хүүхдийг эцэг эхийн зөвшөөрөлгүй эрүүл мэндийн үзлэгт оруулна гэж байгаа талаар тодруулахад ирэхгүй байж болно гээд шууд тасаллаа. Энгийн байгууллага бол эхлээд эцэг эхтэй нь ярьж болсон явдлыг хэлж ийм урамшуулал байна гэж тайлбарламаар юм. Осолтой санагдаад анхааруулах зорилгоор бичлээ” хэмээн постолжээ.