“Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг энэ сарын 1-7-нд улсын хэмжээнд зохион байгууллаа. Үүний хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн 35, орон нутаг судлах 270 музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилсэн юм. Тэдгээрийг долоо хоногийн хугацаанд 124 115 хүн үзсэн байна. Хамгийн идэвхтэй үзэгч нь 16 хүртэлх насныхан байжээ. Тэд нийт үзэгчийн 44.8 хувийг эзэлсэн аж. Нийт үзэгчийн 67.4 хувь нь нийслэлд, 32.6 хувь нь орон нутгийн музейд зочилжээ. “Чингис хаан” музей хамгийн олон буюу 20 034 үзэгч хүлээн авсан гэнэ. Энэ сарын 3-ны ням гарагт хамгийн олон буюу 26 422 хүн музей үзсэн байна. Томоохон музейнүүд нээлттэй өдрүүдээ тохиолдуулан найман үзэсгэлэн, боловсролын 20 хөтөлбөр, тайлбарт аялал хоёрыг зохион байгуулжээ.
Ташрамд дурдахад, “Музейн нээлттэй өдрүүд”-ийг 2018 оноос хойш жил бүр зохион байгуулж буй. Өнгөрсөн онд уг өдрийн хүрээнд 174 512 хүн музей үзэж, зарим байгууллага ачааллаа дийлэхүйд хүрсэн юм.
Бэлтгэсэн М.Оч