Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалыг шавь, “Мияагино” дэвжээнд харьяалагддаг Хокүсэйхо А.Даваанинжийн доод зиндааны бөхчүүдийг удаа дараа удаа дарамталсан зохисгүй үйлдлээс болж хоёр зэрэглэл бууруулан, гурван сарын цалингийн 30 хувиар торгохоор болсон. Түүнчлэн шавийг нь зодог тайлуулж, сүмо бөхөөс хасах шийдвэр өнгөрсөн сард гаргасан билээ. Тэрбээр шавийнхаа дээрх асуудлыг огт мэдээгүй гэсэн байр суурь илэрхийлсэн нь япончуудын дургүйцлийг ихээхэн төрүүлсэн тул Харү башё эхлэх үед дэвжээг нь Тамагакид удирдуулахаар шийдвэрлэсэн. “Мияагино” дэвжээ нь Исэгахама бүлгийн харьяалалд байдаг аж. Тиймээс дээрх бүлгийн зарим багш Осако хотод хуралдан, хаврын барилдааны дараа дэвжээг хаах талаар ярилцсаныг тус улсын хэвлэлүүд бичжээ. Тамакаги энэталаар “Дэвжээг хаах асуудал яригдсан ч одоогоор эцэслэн шийдэгдээгүй. “Мияагино” одоохондоо тогтвортой байгаа. Хэрвээ хаавал ирэх сараас тус дэвжээний бөхчүүдийг өөр дэвжээнд хуваарилах болно” гэж мэдэгджээ.
Бэлтгэсэн Г.Цэцэг