Цас, мөсөн дээр хальтирч унах, гэмтэж бэртэхээс болгоомжилж зөөлөн резинэн ултай эсвэл халтиргаанаас хамгаалсан ултай өвлийн гутал өмсөхийг зөвлөж байна. Албан байгууллага, аж ахуйн нэгж, сууц өмчлөгчдийн холбоод ойр орчмынхоо 50 м талбайн цас, мөсөө цэвэрлэж дээврийн мөс унахаас сэргийлээрэй.