УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Онцгой комисст 875 тонн тэжээлийн улаан буудайг хүлээлгэн өгсөн. Энэхүү тэжээлийн улаан буудайг ашиглан гидропоник буюу хүлэмж, гэр, тасалгааны нөхцөлд, хөрсгүй технологийн дагуу ногоон тэжээлийг тариалах юм байна. Ингэж тариалсан ногоон тэжээл нь ядарсан малаа онд оруулахад нэн тустай гэнэ. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар Баянхонгор аймагт 2021 онд энэ технологийг ашиглан ногоон тэжээл тариалж, малчид малдаа өгч онд оруулж байсан сайн туршлага бий аж. Тэжээлийн улаан буудайн соёолжийг тав хоног ургуулаад, хөрстэй нь хурааж авна. Ийм тэжээлийг нэг малд 3-5 кг- аар өгч, 20 хоног тэжээхэд 7-10 кг жин дарах боломжтой юм байна. 2021 онд эл технологийг Баянхонгор аймгийн сум, байгууллага, иргэд нийтээрээ туршин судалж, тариалах аргыг нь мэргэжлийн хүмүүсээр заалгаж байжээ. Өдгөө ч аймаг, сум, албан байгууллага бүр ахуй орчиндоо нийцүүлэн хөрсгүй технологи ашиглан гидропоникийн аргаар ногоон тэжээл тариалах ажилд иргэдийг уриалан, идэвхтэй ажилласныг нь урамшуулахаар боллоо.