Уншигч таны ууж байгаа нэг аяга кофены үр тариаг үйлдвэрлэхэд 132 литр ус зарцуулдаг талаар watercalculator мэдээллээ. 1 кг үхрийн мах таны ширээн дээр очих хүртэл 18 000 литр ус шаардлагатай бол 1 кг хонины маханд 12 000 литр ус зарцуулдаг аж.
Мөн 100 грамм өндгийг үйлдвэрлэхэд 370 литр ус хэрэглэдэг бөгөөд 1 өндөг 100 грамм гэж үзвэл 10 өндөг идэхийн тулд 3700 литр ус ашиглана. Тэгвэл 1 кг шоколад үйлдвэрлэхийн тулд 20 000, 1 кг будаанд 2500 гаруй литр ус зарцуулдаг байна. Үүнээс ус шингээгүй нэг ч зүйл үгүй нь харагдана. Усны нөөц хязгаартай учраас усаа зөв зохистой хэрэглэх соёлыг Дэлхийн усны газраас уриалж буй.