Нийтийн тээврийн жолооч нар нийслэлийн ИТХ-д шаардлага хүргүүлж буйгаа өчигдөр мэдээлэв. Юуны өмнө тэд нийтийн тээврийн жолооч нарын үндсэн найман цагийн цалинг бүтнээр нь олгохыг шаардлаа. Мөн өнгөрсөн нэгдүгээр сараас автобусны жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгохоо дарга нар мэдэгдсэн. Гэвч өдий хүртэл үгээ үйлдэл болгож хэрэгжүүлээгүйг жолооч нар онцлов. Гуравдугаарт, хувийн автобус компани болон орон нутгийн өмчит “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн удирдлагад нийтийн тээврийн салбарт ажилласан жолооч нарыг тэтгэвэрт гарах үед нь 24 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний урамшуулал олгох зэрэг шаардлагыг хүргүүлэхээ мэдэгдэв.
“Автобусны жолооч нар өдөр бүр 05.00-00.00 цагт ажиллаж байгаагаас эрүүл мэнд мууддаг. Өглөө ажилдаа 05.00 цаг гэхэд очих ёстой байдаг. Үүний тулд гэрээсээ 04.00 цагаас гардаг. Ийнхүү хангалттай нойр авч чадаагүйгээс осол гарах тохиолдол ч цөөнгүй бий” гэж жолооч нар хэлэв. Түүнчлэн автобусны чиглэлийг өөрчлөхийн оронд авто замын нэгдүгээр эгнээгнийтийн тээвэрт зориулан чөлөөлөх нь оновчтой шийдвэр болохыг ч онцоллоо. Эдгээр хүсэлтийг нийслэлийн төсвийн тодотголд тусгах, хариуг нь гурав хоногийн дотор ирүүлэхийг тэд шаардав. Хүсэлтийг нь хүлээж авахгүй бол ажил хаялт зарлана гэдгээ ч хэллээ.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн