Азийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах эрхийн төлөөх тэмцээн (AsiaCup) өчигдөр буюу хоёрдугаар сарын 25-ны өдөр Монгол Улс, Гуам улсын шигшээ багийн эсрэг тоглолтоор үргэлжиллээ.
Монгол - Гуам улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглолтыг нээж Гуам улсын төрийн дуулал явсаны дараа Монгол Улсын төрийн дууллыг ЕБС-ийн сурагчид морин хуураар тоглож үзэгч олныг огшоолоо.
Төрийн дууллыг морин хуураар тоглох явцад тэмцээнийг үзэхээр ирсэн хөгжөөн дэмжигчид, зааланд байсан бүх хүн босож дуулсан нь содон байлаа.
Тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс Морин хуураа түгээн дэлгэрүүлэхийг дэмжиж сагсан бөмбөгийн спортын тэмцээнийг морин хуур хөгжмөөр нээхийг дэмжсэн нь ийнхүү үзэгчид, хөгжөөн дэмжигчдэд маш их таалагдлаа хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.
Төрийн дууллыг Миний бэлэг сургалтын төвийн морин хуур суралцагчид болох ЕБС-ийн 21 сурагч тоглож нээсэн юм.