Байгалийн ухааны олон зорилтот лабораторийг Багшийн хөгжлийн ордонд байгуулж, ашиглалтад оруулжээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ)-наас хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд уг ажлыг гүйцэтгэсэн байна. Энэ нь манай улсын боловсролын салбар дахь, шинжлэх ухааны жишиг лаборатори болохыг БШУЯ-ныхан онцлов. Байгалийн ухааны хичээлийн хэрэглэгдэхүүн ашиглан туршилт хийх цахим танхим, бодис хадгалах өрөө зэргийг олон улсын стандартад нийцүүлэн тохижуулсан эл лабораторид багш нарын мэргэжлийг дээшлүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
Бэлтгэсэн М.Оч