Цагдаагийн байгууллагад “Насанд хүрээгүй хүүхдийг үл таних хүмүүс 30,000 төгрөгийг нь дээрэмдсэн” гэх дуудлага, мэдээлэл 2024 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн аж.
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид хойшлуулшгүй эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулж, дээрх хэргийг А нарын бүлэг этгээд хохирогчийг айлган сүрдүүлж, мөнгийг нь дээрэмдсэн болохыг олж тогтоон, холбогдогчдыг саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдэд бэлэн мөнгө, бусдын анхаарал илтэд татах үнэ бүхий зүйл, үнэтэй гар утас зэргийг хэрэглүүлэхгүй байх нь таны хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох эрсдэлийг бууруулах боломжтой гэдгийг та бүхэн анхаарна уу.