Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах, солбицол өөрчлүүлэх, эрхийг дуусгавар болгох хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх үйлчилгээг бүрэн цахимжууллаа.
Тодруулбал, тус үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем (www.e-business.mn)-ээр дамжуулан үзүүлж эхэллээ. Засгийн газрын 2023 оны 100 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, төрийн үйлчилгээг шуурхай хүртээмжтэй хүргэх зорилгоор улсын хэмжээний 17 тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч иргэн, хуулийн этгээдүүд газар ашиглахтай холбоотой үйлчилгээний хүсэлтээ цахимаар илгээж, хүсэлтийн явцыг хянах бүрэн боломжтой болж байна.