Сайн дурын ажил хиймээр байвч хаанаас эхлэхээ, хэнд хандахаа мэдэхгүй байгаа сурагчдад “After school” аппликэйшн тусална. Энэ нь ерөнхий боловсролын сургуулийн сурагч болон эцэг, эхчүүдэд зориулсан талбар юм байна. Үүнд сайн дурын ажил, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээнд хэрхэн оролцох талаарх зөвлөгөө, мэдээллүүдийг багтаажээ. Мөн энэ чиглэлийн ажлын зарууд ч бий гэнэ. Түүнчлэн нийгмийн идэвх санаачилгаараа хийсэн ажлынхаа үр дүнг бүртгүүлэн, оноо цуглуулж, урамшуулал авах боломж бүрдүүлснээрээ онцлогтой аж. Бас хичээлээс гадуурх дугуйлан, сургалт, секцийн талаарх мэдээллийг багтаажээ.