Энэ хаврын Автомашингүй өдрийг тавдугаар сарын 25-ны бямба гарагт зохион байгуулах товыг нийслэлийн ЗДТГ-аас гаргажээ. Уг өдрөөр хотын төв замуудыг хааж, төрөл бүрийн уралдаан, тэмцээн, арга хэмжээ зохион байгуулдаг. Тэдгээрээс онцлох арга хэмжээ нь “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн юм. Өнгөрсөн онд уг тэмцээнд 30 орноос 30 мянга гаруй хүн оролцжээ. Марафонд оролцогчдын тоо жил ирэх нэмэгдэж, иргэдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээний нэг болоод буй. Энэ удаад тэмцээний товыг эрт зарласан учраас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагынхан бэлтгэлээ одооноос хангаж, идэвхтэй оролцохыг нийслэлийн ЗДТГ-аас уриалав.
Ташрамд дурдахад, Улаанбаатар хотод 2009 оноос хойш жилд хоёр удаа буюу хавар, намрын улиралд Автомашингүй өдрийг зохион байгуулж ирсэн. “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон жил бүр зохион байгуулж буй билээ.
Бэлтгэсэн М.Оч