Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах шийдэл, шинэ санаа, оновчтой гаргалгаа бий болгох зорилгоор “Улаанбаатарын агаарын бохирдлын эсрэг шинэ санааны эрэлд” сэдэвт уралдааныг Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, математикчид, эрдэмтдийн холбооноос зохион байгуулах гэж байна. Мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид суралцагчид, ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд уг уралдааныг зарлажээ. Үүнд багаараа оролцох шаардлагатай аж. Өрсөлдүүлэх бүтээлүүдийг дээрх холбооныхон хүлээн авч эхэлсэн бөгөөд ирэх тавдугаар сарын 1 хүртэл үргэлжлүүлэх нь. Бүтээлүүд нь цоо шинэ санаа байх, хэрхэн хэрэгжүүлэх боломжтойг тодорхой дэвшүүлэх зэрэг шалгуурт нийцэх ёстой гэнэ.