Үндэсний цахим сан буюу “Esan” системийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас дэмжиж, хамтран ажиллахаар болсон байна. Үүний хүрээнд дээрх санг Ерөнхийлөгчийн нэрэмжит болгожээ. “Esan” нь улс үндэстний түүх, соёлын өвийг хадгалах, түгээн дэлгэрүүлэх зорилготой. Ялангуяа хүүхэд, залууст тэгш хүртээмжтэй боловсрол эзэмших боломж олгодог билээ. Тухайлбал, 1-12 дугаар ангийн бүх сурах бичиг уг цахим санд бий бөгөөд хүүхдүүд үнэ төлбөргүй ашиглах боломжтой юм. “Esan” нь хамгийн дэвшилтэт технологи, хиймэл оюунд ухаанд суурилсан систем гэдгээрээ онцлогтой.