Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Монгол, Италийн найрсаг харилцаа хоёр талын хүчин чармайлтын дүнд өргөжин хөгжиж байгааг Төрийн тэргүүн энэ үеэр тэмдэглэлээ. Цаашид сонирхсон салбаруудад харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа мөн хэлэв. Элчин сайд Ж.Пиккаррета улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол зэрэг салбарын харилцаагаа идэвхжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлсэн юм. Түүнчлэн тэд “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Итали улстай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.