Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын 11, 12 дугаар ангийн 5 хүмүүжигч Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулагдсан олимпиадад амжилттай оролцож, ТҮҮХ I шат, ТҮҮХ II шатны олимпиадад тусгай байр эзэллээ.
Улсын олимпиадын хорооноос жил бүр зохион байгуулдаг олимпиадад хүмүүжигчдийг оролцуулсан нь тэдэнд сурч боловсрох итгэл, урам зориг өгсөн чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.