“Хүннү эйр” компани зорчигчийн урсгал багассан гэдэг шалтгаанаар Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн нислэгээ өнгөрсөн оны намраас тодорхой хугацаагаар зогсоогоод буй. Тэгвэл ОХУ-ын Эрхүү хотод төвтэй агаарын тээврийн “IrAero” компани энэ сарын 28-наас “CRJ 200” хөлгөөр тус чиглэлд нислэг үйлдэж эхэлжээ. Ингэснээр Монгол болон ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл хооронд агаарын тээврийн өөр нэг урсгал нээгдэв.
“IrAero” компанийнхан эхний нислэгээрээ31 хүн тээвэрлэсэн байна. Baikal-daily.ru сайтад бичсэнээр эднийх эхний ээлжид долоо хоног бүрийн ням гарагт тус чиглэлд зорчигч тээвэрлэхээр төлөвлөсөн бөгөөд суудал дүүргэлтээс хамааран цаашид нислэгийнхээ давтамжийг нэмж, тийзийн үнээ хөнгөлөх гэнэ.
Бэлтгэсэн Н.Мишээл