“Шинэ Монгол Харүмафүжи” сургууль сүүний фермтэй болж, энэ хичээлийн жилийн гуравдугаар улирлаас ажиллуулж эхэлсэн байна. Уг фермээс сурагчдад зориулж нэмэлт бодисгүй, цэвэр, органик бүтээгдэхүүнийг нийлүүлж эхэлсэн аж. Энэ нь Францын мон биллиард үүлдрийн үнээний сүүг Японы Хоккайдо мужийн “Шинмүра” фермийн аргын дагуу боловсруулж буйгаараа онцлогтой. Ингэхдээ Израилын AFIMILK компанийн тоног төхөөрөмж ашиглаж буй гэнэ. Өөрөөр хэлбэл, олон улсын стандартын дагуу, эрүүл ахуйн өндөр шаардлагад нийцсэн автомат төхөөрөмжөөр үнээг сааж, сүүг нь вакум орчинд, агаартай урвалд оруулахгүйгээр боловсруулдаг. Түүнчлэн сүүгээ пастерийн аргаар буюу бага хэмээр халааж ариутгадаг аж. Ингэснээр сүүний амт, чанар, шимт байдлыг хадгалдаг юм байна.
Бэлтгэсэн М.Оч