Чингэлтэй дүүрэг 7 дугаар хорооны “Хувьсгалчд”-ын 9 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 30-ны өдрийн 21.50 цагт хүлээн авсан аж.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн таван ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /40 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.