“Оюунлаг оршихуй” уулзалтыг 2024 оны эхний уулзалтыг нэгдүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Элчин сайдын яаманд зохион байгуулжээ. Шинэ оны эхний зочин илтгэгчээр Оксфордын их сургуулийн Инженерийн докторант, Британийн Засгийн газрын "Satellite Applications Catapult" инновацийн төвийн сансрын зайнаас тандан судлалын ахлах зөвлөх, Дубайн COP28 буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн чуулганы "Өгөгдлийн шинжлэх ухаан ба хиймэл оюун ухаант шийдлүүд" /"Data Science and AI"/ шагналын эзэн Б.Марал оролцлоо.
Уулзалтыг Британи дахь Монголчуудын холбоо, Оюутны холбоотой хамтран зохион байгуулжээ. Судлаач Б.Марал өөрийн удирдсан төсөл болох сансрын технологийг хиймэл оюун ухаантай холбон ашиглаж буй туршлага, олон улсад болон Монгол Улсад тус технологийг байгаль орчин тэр дундаа уул уурхайн мониторинг хийхэд хэрхэн ашиглах боломжийн талаар танилцууллаа.