Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг, хилийн цэргийн алба хаагчдын ар гэрт онцгой дэмжлэг үзүүлэх хуулийн төслийг өргөн барихаар болжээ. Тухайлбал, хамгийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл тухайн алба хаагчийн үндсэн цалинг нь олгож, гэр бүлд нь гурван өрөө байр олгодог байх хуулийн төсөл санаачлан, УИХ-ын хаврын чуулганд өргөн мэдүүлэхээр болжээ.