Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрт орших Богдын гол багийн Өндөр толгой, Даян хэсэг Өндөр толгой, Даян хэсгийн гол дагуух айл өрхүүд голын усны халианд автах гэж байна гэсэн дуудлага 2024 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 09:55 цагт Онцгойгийн алба хаагчид хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчидтай хамтран Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 10.12 цагаас эхлэн 6 цаг 40 минут ажиллаж, 110 м3 шороо зөөж 50 м урт, 3.5 м өргөн, 0.8 м өндөртэй далан байгуулсан байна. Голын халиа үүссэн тухайн газарт 130 гаруй айл өрх оршин суудаг аж.