Зэвсэгт хүчний 336 дугаар ангийнхан хугацаат цэргийн алба хаагчдынхаа алба хаах орчин нөхцөлийг дээшлүүлэх, сурч боловсроход дэмжлэг үзүүлэх зорилгоор олон талт арга хэмжээг зохион байгуулж байгаагийн нэг нь "Амрыг эрье" булан аж.
Энэ нь хугацаат цэргийн алба хаагчид тодорхой хугацаанд ар гэрийнхэнтэйгээ цахимаар болон үүрэн телефоноор холбоонд орж ярилцах боломжийг нь нэмэгдүүлэх хүрээнд цэргийн байранд нь ийн тохижилт хийжээ.
Хугацаат цэргийн алба хаагчид ар гэрийнхэнтэйгээ холбоонд орохын сацуу элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэхдээ ч энэхүү "Амрыг эрье" булангийн интернэтээс ном товхимол, бусад мэдээллээ түүвэрлэж унших боломжтой юм.