Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан “Дашваанжил” ХХК-аас мэдээлэл хийлээ. Мэдээллийн өмнө стандартын дагуу шаардлага хангасан машинаар газ тээвэрлэсэн гэдгээ тодотгосон юм.
“Дашваанжил” ХХК-ийн захирал Н.Баатаржав “Ослын улмаас амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж байна. Хүнд даацын авто машин барьж явсан жолооч нь 62 настай, туршлагатай, онц тээвэрчин. 2019 оноос манайд ажилд орж, энэ хугацаанд осол гаргаж байгаагүй, архи тамхи хэрэглэдэггүй шилдэг ажилтан. Монгол Улсад болон олон улсад мөрдөгдөж буй стандартыг хангасан тээврийн хэрэгслийг ОХУ, БНХАУ, БНСУ, Японд үйлдвэрлэсэн шингэрүүлсэн хий тээвэрлэх 20 орчим тээврийн хэрэгсэлтэй. Ослоор дэлбэрсэн тээврийн хэрэгсэл нь 2024 оны нэгдүгээр сараас тээвэрлэлтэд явж байсан машин юм. Бид зөвшөөрлөө хагас жил тутамд авдаг” гэж ярилаа.