ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Баянзүрх дүүргийн 26-р хороонд болсон дэлбэрэлтийн үеэр 60 айлын орон сууц өртсөн. Эдгээр иргэний байрыг нь засварлах хүртэлх түрээсийн зардалд 1.4 тэрбум төгрөгийг зарцуулна. Үүнийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар өнөөдрийн ээлжит хуралдаанаар шийдэрлэлээ. Харин шатсан машины хохиролыг Дашваанжил ХХК-аар төлүүлэх асуудал ослын дүгнэлтийн дараа тодорхой болно. НИТХ-ын дүрэм, журмыг зөрчиж зөвшөөрөлгүй машинаар газ тээвэрлэсэн эсэх асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байна. Харин гал түймрийн үед алба хаагчдыг шаардлагатай тусгай зориулалтын хувцас, тоног төхөөрөмжөөр хангахад 300-350 тэрбум төгрөг шаардлагатай. 2024 оны төсөвт энэ чиглэлд 15 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгасан. Урсгал зардалд 36.7 тэрбум төгрөгийг зарцуулна. Ерөнхийдөө нийт төсвийн 10-20 хувийг хувцас, тоног төхөөрөмж, 80 хувийг урсгалд зардалд зарцуулдаг” хэмээн тодотгов.