Булган аймагт хэрэгжиж буй "Нэг жуулчин - нэг хонь" төслийн хүрээнд маргааш анхныхаа жуулчдад хонь бэлэглэх юм байна. Жуулчдад бэлэглэх хонинуудаа эхнээс нь ээмэгжүүлж, аппликейшнд холбох ажлыг хийж дуусжээ. Тухайн жуулчин хонио эсэн мэнд байгааг нь гар утсаараа дамжуулан мэдээлэл авч байх юм.
Үүнээс гадна Архангай аймагт "Нэг жуулчин - нэг ямаа" төсөл хэрэгжихээр гурван талт гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү төсөл нь Монголыг зорин ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлнэ хэмээн салбарын сайд үзэж байгаа аж.