Цагдаагийн байгууллагад 2024 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тоотод “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн аж. Тус дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс шалгахад 49 настай, эмэгтэй “Б” нь урьдчилсан байдлаар биедээ ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.