Иргэн “Б” нь бусадтай бүлэглэн, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж 2023 оны наймдугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд зөвшөөрөлгүй нэвтэрч хохирогчийг хулгайлан, түүнд хүч хэрэглэн 98.5 сая төгрөгийг дээрэмдсэн аж.
Тодруулбал, тус үйлдэлд “Б” нарын 3 этгээдэд холбогдуулан Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн 13.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.