Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт буюу нэгдүгээр сарын 08-14-ны өдрүүдэд 50,392 зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 45,093 зөрчлийг шийдвэрлэж, шүүхээр 421 зөрчлийг шийдвэрлүүлсэн байна.
Үүнээс: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1,623, Танхайрах 161, Хүний биед халдах 435, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 201, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 43,061 болон бусад төрлийн зөрчил байна.
Хүүхдийн эрхийг зөрчсөн 93 иргэнд 27,900,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 201 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ. Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 12, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 27, сураггүй алга болсон хүн 44, шүүхээс даалгасан хүн 100, зөрчил үйлдсэн 16 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.