Тээврийн цагдаагийн албанаас иргэн “Х” нь энэ оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Toyota” маркийн тээврийн хэрэгсэлд хуурамч улсын дугаар байршуулан замын хөдөлгөөнд оролцсон аж.
Тус үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, 50 нэгжтэй тэнцэх 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.