Хэнтий аймаг, Биндэр сум Баянгол багийн “Онон гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 175 км-т, Баян-Адарга сумын төвөөс баруун хойд зүгт 27 км-т/ Онон голын мөсөн дээгүүр зорчиж явсан ачааны автомашин мөс цөмөрч суусан тухай дуудлагыг нэгдүгээр сарын 14-ний өдрийн 21.40 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 27 км зам туулан 23:22 цагт очиход Биндэр сумаас Баян-Адарга сумын чиглэлд зорчиж явсан 3 зорчигчтой (2 нь хүүхэд) иргэн Б-ны "Портер" загварын ачааны автомашин усанд суусан байсныг татан гаргах боломжгүй тул автомашиныг үлдээж, зорчигчдыг Баян-Адрага сумын төвд авчирсан байна.