Монгол Улсад мөрдөгдөж буй MNS болон ISO зэрэг олон улсын стандартуудын цахим мэдээллийн санг бүх нийтэд нээлттэй болгожээ. Ингэснээр иргэд стандартуудыг үнэ төлбөргүй харах боломж бүрдсэн байна. Тухайлбал, Стандарт, хэмжил зүйн газрын цахим хуудсанд байршуулсан бүх төрлийн мэдээллийн санг иргэд нээлттэйгээр ашиглаж болох нь. Өмнө нь стандартуудыг харахын тулд худалдаж авдаг байсан билээ. Стандарт, хэмжил зүйн газраас Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-тай хамтран дээрх ажлыг хэрэгжүүлжээ.