Аялал жуулчлалын салбарын улирлын хамаарлыг бууруулах, өвлийн улирлыг уртасгах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Мазаалай” олон Улсын мөсний наадмыг зохион байгуулах гэж байна.
Уг мөсөн цогцолбор нь Монголын ирээдүйн хамгийн том өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох, дэлхийн хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуурыг бүтээж, Гиннесийн амжилт тогтоохоор байгууллага, уран бүтээлчидтэйгээ хамтран ажиллаж байна. “Мазаалай” мөсөн хотхоны бэлтгэл ажил бүрэн хангагдсан ба маргааш нээлтээ хийхэд бэлэн болжээ.
”Мазаалай” мөсөн цогцолборт нэгдүгээр сарын 14-28-н хүртэл өдөр бүр урлаг, соёл, спортын арга хэмжээг зохион байгуулах бөгөөд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.