Хилийн цэргийн 0306 дугаар ангиас томилогдсон "Хөдөлгөөнт хилийн харуул"-ын бүрэлдэхүүн 1300 орчим адуу улсын хилд тулсныг тогтоожээ.
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 12-ны өдөр шуурганд уруудан, хилийн дугаар тэмдгийн чиглэлээр улсын хилд тулсан 1300 орчим толгой бод малыг нисгэгчгүй нисэх хэрэгсэл (дрон)-ээр илрүүлэн нутгийн гүн рүү татаж иргэдэд учирч болох 1.3 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.